Өндгөвч эрт цуцах хам шинж (ӨЭЦХШ) гэдэг нь 40 наснаас өмнө өндгөвчний үйл ажиллагаа алдагдан, даавар ялгаруулалт багасаж, өндгөн эсийн нөөц дуусахтай холбоотой үүсдэг эмгэг юм. Энэ нь эмэгтэй хүний жирэмслэх чадварт шууд нөлөөлдөг.
Шалтгаан тодорхойгүй ӨЭЦХШ-ийн тархалт сүүлийн үеийн судалгаануудад хүн амын 1-3,5% хүртэл хэлбэлзэж байна.

Өндгөвч эрт цуцах хам шинжийн үед:
Сарын тэмдгийн өөрчлөлт - Сарын тэмдэг ирэхгүй байх, хоорондын зай уртсах
Эстрогений дутагдлын шинж - Халуу дүйх, хөлрөх, үтрээ хуурайших, бэлгийн дур хүсэл буурах гэх мэт
Үргүйдэл - Жирэмслэснээс сэргийлэх арга, хэрэгсэл хэрэглэлгүй жирэмслэх оролдлого хийгээд амжилттай жирэмслэхгүй байх
Бусад шинж тэмдгүүд: Арьс хуурайших, үс унах, ясны сийрэгжилт, сэтгэл санаа тогтворгүй болох зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.
Эрт илрүүлж зохих арга хэмжээг авснаар өндгөвчний эрт цуцалтын сөрөг нөлөөг бууруулах боломжтой. Таныг өндгөвчний нөөцийн шинжилгээ өгч, эмэгтэйчүүдийн эмчид хандахыг зөвлөж байна.
Kommentarer