top of page
Search

Үргүйдлийн эмчилгээний дэвшилтэт технологиуд

  • cojinmed
  • May 5
  • 2 min read

Өөжинмед үр шилжүүлэн суулгах төв нь Япон улсын Като Лэдиэс Клиник эмнэлэгтэй байнгын хамтын ажиллагаатай бөгөөд үр дүн сайжруулах эмчилгээний шинэ аргуудыг цаг алдалгүй нэвтрүүлдэг. Монгол улсад үргүйдлийн оношилгоо эмчилгээнд Өөжинмед төвийн нэвтрүүлсэн технологиуд, тэдгээрийн давуу талуудыг дурьдвал 


  1. OPU needle. Өндгөн эс соруулах ажилбарыг ихэнхи тохиолдолд 16-18G диаметртэй зүү ашиглан хийдэг бол Өөжинмед төвд маш нарийн буюу 21-22G диаметртэй зүү ашиглан хийдэг. Энэ нь эдийн гэмтэл, өвдөлт, хүндрэл болон зовуурь багатай юм.  


  1. SL-ICSI. /Spindle Localization ICSI/  Өндгөн эсийн ээрүүлийн аппаратыг шалган, тарьж үр тогтоох SL-ICSI ажилбар юм. Өндгөн эсийг тусгай микроскопоор шинжилж эсийн бүтэц тэр дундаа генетикийн мэдээллийг гэмтээхгүйгээр эр бэлгийн эсийг тарьж үр тогтоох арга юм.  

 

  1. PGT-A. /Preimplantation Genetic test for Aneuploidy/ Хромосомын тоон болон бүтцийн өөрчлөлттэй үр хөврөл шилжүүлэн суулгасан тохиолдолд бэхлэгдэхгүй байх, зулбах болон төрөлхийн гажиг зэрэгт хүргэж болно. Харин энэхүү шинжилгээ нь үр хөврөлийг умайд суулгахаас өмнө хромосомын тоон өөрчлөлтийг илрүүлэх, хүйсийг тодорхойлох генетик шинжилгээний арга юм. Энэхүү шинжилгээг Монгол улсад зөвхөн Өөжинмед төв хийж байна.  

 

  1. PGT-SR.  /Preimplantation Genetic test for Structural Rearragements/ шинжилгээ нь үр хөврөлийг умайд суулгахаас өмнө хромосомын бүтцийн өөрчлөлтийг илрүүлэх генетик шинжилгээний арга юм. Энэхүү шинжилгээг Монгол улсад зөвхөн Өөжинмед төв хийж байна. 

 

  1. Micro-TESE. /Microsurgical Testicular Sperm Extraction/ Эрэгтэй үргүйдлийн үед 25 дахин томруулах хүчин чадалтай микроскопын тусламжтайгаар төмсөгнөөс хангалттай тооны, чанартай эр бэлгийн эсийг эдийн гэмтэл багатайгаар авах мэс засал юм.  

 

  1. Түргэн хөлдөөлтийн арга /шилэн/ Cryotop vitrification. Үр хөврөлийг хөлдөөж хадгалаж боллмжтой. Хөлдөөх технологи нь удаан болон түргэн гэсэн хоёр төрөл байдаг бөгөөд Өөжинмед эмнэлгийн хувьд түргэн хөлдөөлтийн аргыг ашигладаг. Энэ нь эсэд эрсдэлгүй мөн эргэн сэргэх хувь нь 99% юм.  

 

  1. LAH. /Laser Assisted Hatching/ Лазерийн тусламжтайгаар үр хөврөлийн гадна давхарга буюу тунгалаг бүрхүүлийг салгах ажилбар юм. Үр хөврөл умайд бэхлэгдэхийн өмнө гадна бүрхүүл буюу тунгалаг бүрхүүлээсээ гардаг. Үр хөврөл бүрхүүлээсээ гарч чадаагүй тохиолдолд үр хөврөл умайд бэхлэгдэхгүй буюу жирэмслэлт үүсэхгүй. Үүнээс сэргийлэхийн тулд энэхүү ажилбарыг хийдэг.  

 

  1. Embryo Nida. Гиалуроны хүчил нь хүний биед байгалиасаа байдаг, ялангуяа умайн салстад их агуулагддаг гель маягийн молекул юм. Үр шилжүүлэн суулгах ажилбарын үед нэмэлтээр гиалуроны хүчил ашиглах нь үр хөврөл умайд бэхлэгдэхэд умайн салстыг илүү таатай болгож наалдах үйл явцыг сайжруулдаг.  

 

 

 
 
 

Comments


bottom of page