IVF эмчилгээний үе шат ба хугацаа
- cojinmed
- Jul 26
- 2 min read
Үр шилжүүлэн суулгах (IVF) эмчилгээ хэр хугацаанд үргэлжилдэг вэ?
Үр шилжүүлэн суулгах эмчилгээ нь нэг өдөрт хийгддэг ажил биш, хэд хэдэн үе шаттайгаар явагддаг эмчилгээ юм. Эмчилгээний нэг цикл багадаа 2 сарын хугацаанд явагддаг.
Эмчилгээ ерөнхийдөө дараах дарааллаар явагдана
1. Эхний үзлэг, бэлтгэл (Биений юм ирэсний 3 дахь өдөр)
Энэ үед эмч таны биеийн онцлог, даавруудын түвшин, эмэгтэйчүүдийн үзлэгт орно. Мөн эрэгтэй талд үрийн шингэний шинжилгээ хийнэ. Үүний дараа танд тохирох эмчилгээний төлөвлөгөөг гаргана.
2. Өндгөвчийг сэдээх эмчилгээ (Биений юм ирэсний 3 дахь өдөрөөс дунд үе хүртэл)
Манай эмнэлэг нь зөөлөн сэдээлтийн аргаар буюу эмээр өндгөвчийг сэдээж нэг циклд илүү олон чанартай өндгөн эс боловсрох нөхцөлийг бүрдүүлнэ. Энэ хугацаанд хэт авиан шинжилгээгээр хянадаг.
3. Өндгөн эс соруулж авах (1 өдөр)
Боловсроод бэлэн болсон өндгөн эсийг биений юмны дунд үед соруулж авна. Өндгөн эсийг соруулахдаа бусад эмнэлгүүдтэй харьцуулахад маш нарийн зүүгээр (21-22G диаметртэй) хатгалт хийдэг нь эдийн гэмтэл бага үүсгэдэг тул өвдөлт, хүндрэл, зовуурь багатай байдаг. Ихэвчлэн 15–20 минут үргэлжилдэг.
4. Үр тогтоолт ба үр хөврөл өсгөвөрлөх (5-7 хоног)
Лабораторид өндгөн эсийг эр бэлгийн эстэй нийлүүлж үр тогтооно. 5-7 хоног ажиглан өсгөвөрлөн бластоцист болсон үр хөврөлийг түргэн хөлдөөлтийн аргаар хөлдөөж хадгалана. Энэхүү арга нь эсэд эрсдэлгүй мөн эргэн сэргэх хувь нь 99% юм.
5. Үр хөврөл шилжүүлэн суулгах (Дараагийн циклд)
Байгалийн мөчлөг дээр буюу таны дараагийн циклийн 3 дахь өдрөөс эхлэн үнэлэн, умай үр хөврөлийг хүлээж авах цонх өдрийг олж Лазерийн тусламжтайгаар /Laser Assisted Hatching/ сонгосон үр хөврөлийн гадна давхарга буюу тунгалаг бүрхүүлээс салган умайд шилжүүлэн суулгалт хийгддэг ба энэ нь өвдөлт багатай, энгийн процедур байдаг.
6. Хүлээлгийн хугацаа (1 долоо хоног)
Энэ хугацаанд жирэмслэлт тогтсон эсэхийг шалгахын тулд 7 хоногийн дараа шинжилгээ өгнө.
Нэг удаагийн IVF эмчилгээ нь 2 сар үргэлжлэнэ. Зарим хосуудад хоёроос олон цикл шаардлагатай байж болно.
Юунаас хамаарч хугацаа өөрчлөгдөх вэ?
Нас
Дааврын байдал
Өндгөвчийн нөөц
Эрэгтэйн үрийн чанар
Өмнөх эмчилгээний түүх




Comments