
Даавар гэж юу вэ?
Хүний бие махбод дахь дотоод шүүрлийн булчирхайнуудаас ялгарах шүүрлийг даавар гэх бөгөөд биеийн өөр хэсэгт мессеж дохио илгээхийн тулд цусны урсгал руу ордог.
Бидний биед маш олон төрлийн дааврууд эерэг болон сөрөг эргэх холбоогоор нэг нэгэндээ нөлөөлдөг ба хүний биеийн эрүүл мэнд, өсөлт хөгжил, зан араншин нь дааврын тэнцвэрт байдалтай салшгүй холбоотой юм.
НӨХӨН ҮРЖИХҮЙН ДААВРУУД

* Манай эмчилгээнд шаардлагатай даавруудын үүргийг зөвхөн товч тайлбарласан болно.Эдгээрээс гадна дааврууд нь өөр олон үүрэгтэй.
Хэвийн сарын тэмдгийн мөчлөг

Эстроген (Е2)-ийн үүрэг


Прогестерон (P4)-ийн үүрэг
(Шар биеийн даавар)


LH-ийн үүрэг
(Шар бие сэдээгч даавар)

-
Овуляцийг дэмжинэ.
-
Өндгөвчний фолликул боловсорч, цусан дахь E2-ийн хэмжээ тодорхой түвшнээс давмагц өнчин тархины урд хэсгээс LH их хэмжээгээр ялгарна.
-
LH их хэмжээгээр ялгарсны (үүнийг LH surge гэж нэрлэдэг) нөлөөгөөр ойролцоогоор 24–36 цагийн дараа овуляци явагдана.
-
Овуляцийн дараа фолликулыг шар биед хувиргана.




FSH-ийн үүрэг
(Фолликул сэдээгч даавар)

-
Өнчин тархины урд хэсгээс ялгарч, өндгөвчи н дэх фолликулын өсөлтийг дэмжиж, өндгөн эсийг боловсруулна.
Фолликул сэдээгч дааврын нөлөөгөөр фолликулаас эстроген (E2) даавар ялгарна.
β-hCG-ийн үүрэг
(Хүний хорионы гонадотропин)

-
Шар биеийг дэмжиж, түүний үйл ажиллагааг хадгалдаг.
-
Энэ даавар ньүр хөврөл умайн хөндийд бэхлэгдэх ялгарч эхлэн, жирэмсний хугацаа ахих тусам цусан дахь хэмжээ нь нэмэгддэг.”
Бусад дааврууд
-
PRL (пролактин, сүү ялгаруулах даавар)
Өнчин тархины урд хэсгээс ялгардаг даавар бөгөөд өндгөн эс гадагшлахыг дарангуйлах болон хөхний сүүний ялгаралтыг өдөөх үүрэгтэй.
-
TSH (бамбай булчирхайг өдөөгч даавар)
Өнчин тархинаас ялгарч, бамбай булчирхайг идэвхжүүлэн T4, T3 дааврын ялгаралтыг нэмэгдүүлдэг.
-
FT4 (чөлөөт тироксин)
Бамбай булчирхайгаас ялгардаг даавар бөгөөд бодисын солилцоо, уураг нийлэгжил зэрэг үйл ажиллагаанд оролцдог.
Грейвсийн өвчин (Basedow) болон Хашимото зэрэг бамбайн өвчний үед энэ үзүүлэлт өөрчлөгдөнө.
* Бамбай булчирхайгаас ялгарах дааврын хэвийн бус байдал нь сарын тэмдгийн алдагдал, зулбах эрсдэл нэмэгдэх, мөн урагийн өсөлт хөгжилд нөлөөлөх боломжтой гэж үздэг.
Шинжилгээгээр хэвийн бус гэж дүгнэгдсэн тохиолдолд, шаардлагатай бол мэргэжлийн эмнэлэгт хандан эмчилгээ хийлгэхийг зөвлөдөг.
