top of page

ҮРГҮЙДЛИЙН ЭМЧИЛГЭЭ

W1[1].jpg

Хугацаа товлох эмчилгээ

Хугацаа товлох нь жирэмслэхээр төлөвлөж буй хосуудын эмчилгээний хамгийн энгийн арга юм. Өндгөвчний үйл ажиллагааг хянан жирэмслэх магадлалтай өдрийг товлох эмчилгээ юм. Эмчилгээ эхлэхийн өмнө та үргүйдлийн оношилгоонд заавал хамрагдах хэрэгтэй.

W2[1].jpg

Цацлага эмчилгээ

Эр бэлгийн эсийг лабораторийн орчинд угааж, идэвхитэй эсүүдийг ялган авч эмэгтэйн умайн хөндийд цацах эмчилгээ юм.

W3[1].jpg

Үр шилжүүлэн суулгах эмчилгээ

Үр шилжүүлэн суулгах эмчилгээ (In Vitro Fertilization буюу IVF) нь эмэгтэйгээс өндгөн эсийг соруулж авч, эр эм бэлгийн эсийг лабораторийн орчинд уулзуулан үр тогтоох, үр хөврөлийг эхийн умайн хөндийд шилжүүлэн суулгах үйл явцыг хэлнэ.

W4[1].jpg

Нөхөн үржихүйгээ хадгалах

Өндгөн эс, эр бэлгийн эс, үр хөврөлөө хөлдөөх нь нөхөн үржихүйгээ хадгалж, жирэмслэлтийг хожуу төлөвлөх орчин үеийн эмчилгээний чиг хандлага юм.

W5[1].jpg

Хүйс сонгон жирэмслэх эмчилгээ

Нөхөн үржихүйн орчин үеийн дэвшилтэт технологи болох PGT-a шинжилгээний тусламжтайгаар үр хөврөлийг шилжүүлэн суулгахаас өмнө хромосомын тоо, хүйсийг тодорхойлох боломжтой. Үр шилжүүлэн суулгах эмчилгээний үед генетикийн шинжилгээ хийх нь 99.9%-иар хүйс сонгох хамгийн найдвартай арга юм.  

W6[1].jpg

Генетикийн шинжилгээ

PGT-a шинжилгээ нь үр хөврөлийн хромосомын тоог тодорхойлох хамгийн үр дүнтэй арга юм. Эуплойд буюу хромосомын хэвийн тоотой үр хөврөлийг шилжүүлэн суулгах нь жирэмслэх магадлалыг нэмэгдүүлж, зарим удамшлын эмгэгээс сэргийлэх боломжтой. 

W7[1].jpg

LGBTQ+ хосуудын эмчилгээ

ЛГБТ+ хүмүүс донор, тээгч эхийн тусламжтайгаар цацлага эмчилгээ, үр шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэж хүүхэдтэй болох боломжтой.

Холбоо барих

Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион Оргил Чингисийн өргөн чөлөө 31тоот /Тэмээтэй хөшөөний зүүн хойно 5 давхар эмнэлэг/

+976 7575 4455

+976 8806 0044

Даваа-Ням         08:00-17:00

/Бүх нийтийн амралтын өдөр 08:00-12:00/

  • Facebook
  • Instagram
  • Youtube

Баярлалаа

bottom of page