top of page
Үр шилжүүлэн суулгах эмчилгээний тухай түгээмэл асуулт, хариулт

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ

Байгалийн мөчлөгт үр шилжүүлэн суулгах эмчилгээ гэж юу вэ?

Байгалийн мөчлөгт үр шилжүүлэн суулгах эмчилгээ нь өндгөн эсийг сэдээх дааврын эм уудаггүй. Дааврын түвшин, фолликулын хөгжлийг хэт авиа шинжилгээгээр хянаж, GnRH-ийг хэрэглэх хугацааг тогтоодог бөгөөд өндгөн эсийн боловсролтыг тодорхойлж үр хөврөл шилжүүлэн суулгах үеийг тодорхойлно. Энэ нь өндгөн эсийн боловсролтын явцыг дагаж үнэлэх эмчилгээний арга юм.

Анхны зөвлөгөөнд хосууд хамт явсан нь дээр үү?

Хосуудыг анхны зөвлөгөөнд хамтдаа ирэхийг зөвлөж байна. Харин эхнэр, нөхөр хоёр эмнэлэгт хамт ирэхэд хүндрэлтэй байвал эхнэр ганцаараа ирж болно.

Хүйс сонгож жирэмслэх боломжтой юу?

Тийм ээ, PGT-a шинжилгээгээр хүйсийг урьдчилан мэдэх боломжтой.

Зөөлөн сэдээлт үр шилжүүлэн суулгах эмчилгээ гэж юу вэ?

Биеийн юмны 3 дахь өдрөөс эхлэн дааврын эм, тариаг бага тунгаар хэрэглэж фолликулыг сэдээдэг эмчилгээний арга юм. Бага тунгаар өндгөвчийг сэдээх нь өндгөвч хэт сэдээгдэх хам шинжийн эрсдэлийг бууруулдаг. Өндгөн эс хангалттай боловсрох үед GnRH-ийг хэрэглэн өндгөн эсийг соруулан авах боломжтой болдог.

Эхний эмчийн уулзалтын үйл явц ямар байдаг вэ?

Эмчийн эхний уулзалт нь эмэгтэй биеийн юмны 3 дахь өдрөөс эхлэн үзлэг шинжилгээ эхэлдэг. Тиймээс эмэгтэй үйлчлүүлэгчид биеийн юмны 3 дахь өдөр ирэхийг зөвлөдөг. Энэ өдөр эмчтэй уулзан эмэгтэйн суурь дааврыг үнэлж, хэв авиа шинжилгээ, серологийн шинжилгээ, эр бэлгийн эсийн шинжилгээ өгөхийг зөвлөж эмчилгээний төлөвлөгөө ярилцдаг.

Өндгөн эс соруулах ажилбарт мэдээгүйжүүлэг хийдэг үү?

Манай эмнэлгийн өндгөн эс соруулах ажилбар ерөнхийдөө мэдээгүйжүүлэггүйгээр хийдэг. Зарим тохиолдолд эмч өвчин намдаагч зөвлөдөг.

Анх удаа зөвлөгөө авахад цаг авах шаардлагатай юу?

Та анх удаа ирэхдээ урьдчилан цаг захиалах шаардлагатай. Онлайнаар болон гар утсаараа цаг захиалах боломжтой.

Анхны зөвлөгөөнд юу шаардлагатай вэ?

Та эмчтэй уулзахдаа өмнө нь өгч байсан лабораторийн шинжилгээ, үрийн шингэний шинжилгээ, хэт авиан шинжилгээ гэх мэт шинжилгээний хариугаа авчирч болно.

Эмчилгээний төлбөр хэд болдог вэ?

Нэг удаагийн үр шилжүүлэн суулгах эмчилгээ 8,000,000 төгрөгөөс эхэлдэг.

Холбоо барих

Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион Оргил Чингисийн өргөн чөлөө 31тоот /Тэмээтэй хөшөөний зүүн хойно 5 давхар эмнэлэг/

+976 7575 4455

+976 8806 0044

Даваа-Ням    08:00-17:00

Баярлалаа

  • Facebook
  • Instagram
  • Youtube
bottom of page