Өндгөвчний нөөц яагаад буурдаг вэ?

Эмэгтэй хүн эхээс төрөхдөө 2 сая орчим өндгөн эстэй төрдөг. Өндгөн эс нь сар бүр боловсорч гадагшласнаар 40-с дээш насанд нөөц нь дуусаж цэвэршилт үүсдэг байна.
Харин өндгөн эсийн нөөцийг бууруулах хэд хэдэн шалтгаан бий. Үүнд:
Удмын шалтгаант эсийн нөөц багатай байх
Нас ( 35 наснаас дээш өндгөн эсийн нөөц огцом буурдаг мөн эсийн чанар дагаад буурч байдаг )
Таргалалт
Хими, цацраг туяаны нөлөө
Мэс ажилбарт орох (өндгөвч өөлөх, авах, мухар олгой, гэдэсний ивэрхийн хагалгаа гэх мэт)
Гадаад шалтгаан (утаа, тамхи, хорт бодис)
Өндгөвчин дотор бие гүйцээгүй өндгөн эсүүдээс ялгардаг дааврыг Антимюллерийн даавар (AMH) гэдэг ба энэ даавраар "Өндгөн эсийн нөөц" -ийг тодорхойлдог.
Шинжилгээг хэзээ өгөх хэрэгтэй вэ?
Биений юмны мөчлөгийн аль ч хоногт өгч болно. Өндгөвчин дотор бие гүйцээгүй өндгөн эсүүдээс ялгардаг дааврыг Антимюллерийн даавар (AMH) гэдэг ба энэ даавраар "Өндгөн эсийн нөөц" -ийг тодорхойлдог.
Анхаарах нь:
AMH-ийн түвшинг дангаар нь өндгөвчний нөөц болон үр тогтох чадварыг тодорхойлох үзүүлэлт гэж үзэхгүй. Жишээ нь: PCOS (өндгөвчний олон уйланхайт хам шинж)-ийн үед AMH харьцангуй өндөр гарах боломжтой. Мөн нас, сарын тэмдгийн мөчлөг, AFC (антрал фолликулын тоо) болон бусад дааврын үзүүлэлт зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзэх шаардлагатай.
Иймээс шинжилгээний хариуг нөхөн үржихүйн эмч тухайн хүний нас, эмнэлзүйн байдал болон бусад үзүүлэлттэй уялдуулан үнэлж дүгнэлт гаргана.
AMH | Pmol/L | Ng/ml |
Өндгөвчний нөөц сайн | 28.6-48.5 | 4.0-6.8 |
Өндгөвчний нөөц хэвийн | 15-7-18.6 | 2.2-4.0 |
Өндгөвчний нөөц багассан | 2.2-15.7 | 0.3-2.2 |
Өндгөвчний нөөц маш бага | 0.0-2.2 | 0.0-0.3 |
Anti-Mullerian Hormone | ||
Age | Reference range | |
25 | 7.90-9.47 (ng/ml) | |
26-28 | 6.12-6.71 (ng/ml) | |
29-30 | 5.00-5.63 (ng/ml) | |
31-32 | 4.15-4.78 (ng/ml) | |
33 | 3.82-3.86 (ng/ml) | |
34 | 3.28-3.31 (ng/ml) | |
35-37 | 2.26-2.44 (ng/ml) | |
38-39 | 1.67-1.77 (ng/ml) | |
39 | 1.41-1.83 (ng/ml) | |
40 | 1.20-1.25 (ng/ml) | |
41-43 | 0.80-0.82 (ng/ml) | |
44 | 0.53-0.55 (ng/ml) | |
45-46 | 0.30-0.37 (ng/ml) | |
47< | 0.30> (ng/ml) | |




Comments